С.Анхбаяр: Аймгаараа доромжлуулж байснаас намайг доромжилсон нь дээр байлгүй дээ

AI хөрвүүлсэн
С.Анхбаяр: Аймгаараа доромжлуулж байснаас намайг доромжилсон нь дээр байлгүй дээ

Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр аймгийн хэлтэс, салбарын удирдлагуудад хандан хариуцсан ажлаа цаг тухайд нь хийж, хариуцлагатай ажиллахыг анхаарууллаа. Тэрээр салбар, байгууллагын удирдлагууд аймгийн удирдлагатай мэдээллээ тухай бүр солилцож, уялдаа холбоотой ажиллахыг үүрэг болгов. 

Мөн Улсын заан Л.Энхсаруулыг улсын баяр наадмын дараа Увс аймагт очиход аймгийн төлөөллүүд хүлээж аваагүй гэх асуудал нь олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулаад байгаа юм. С.Анхбаяр үүнд аймгийн удирдлагуудыг буруутгаж байгааг няцааж байна гэв. 

Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр: 

-Улсын заан Л.Энхсаруулыг хүлээж аваагүй хэрэгт аймгаараа буруутан болж байна. Уг нь энэ асуудлыг хариуцсан Биеийн тамир, спортын газар, Бөхийн холбоо гэж бий. Л.Энхсаруул зааныг ирж байхад холбогдох газрын төлөөллүүд тосож аваагүй. Аймгийн удирдлагууд бүх зүйлд хүрч ажиллах боломжгүй учраас салбар салбарынхан чиглэлийн ажлаа өөрсдөө хийх хэрэгтэй. 

Халимагийн чуулга уулзалт Соёлын яамны урилгаар ирсэн юм билээ. Холбогдох газрын албан тушаалтнууд бас л анхаарал хандуулаагүй. 

Сошиалд хариулт бичмээргүй байгаа ч аймгаар нь харааж, ерөөгөөд байх юм. Аймгаараа доромжлуулж байснаас намайг доромжилсон нь дээр байлгүй дээ. Дараагийн удаад би өөр дээрээ гал авахгүй шүү. Хариуцсан албан тушаалтныг нь зурагтай нь сошиалд “шидэж” өгнө. Манай аймагт хоёр сайд ирэх гэж байна. Сайд нарт долигонохгүй. Сайд, дарга нарыг дайлах, зочид буудалд байрлуулах төсөв байхгүй шүү. Эхний тавьсан өрөө төлж чадаагүй байна гэв. 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 1 долоо хоног, 3 өдөр
Царай муутай юмнууд царай шигээ л ааштай байдаг