С.Молор-Эрдэнийг сэжигтнээр татаж цагдан хорьсныг хүчинтэйд тооцжээ

С.Молор-Эрдэнийг сэжигтнээр татаж цагдан хорьсныг хүчинтэйд тооцжээ
Нэг жил гаруйн өмнө буюу 2025 оны тавдугаар сарын 13-ны өдөр олон нийтийн сүлжээнд цацагдсан "Томокогийн найз" нэвтрүүлэгт философич С.Молор-Эрдэнэ оролцохдоо Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, язгуур өв соёл, үүх түүхийг илтэд гуйвуулж гутаан доромжилсон байж болзошгүй зүйл ярьсан нь олны дургүйцлийг хүргээд буй.
 
Ингэснээр Хууль зүй, дотоод хэргийн сайд "үзэл бодлоо илэрхийлэх нэрээр улс орны тусгаар тогтнолыг үгүйсгэж болохгүй" гэж үзэн түүнийг шалгах тушаал гаргасан юм. Тэгвэл Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-аас философич С.Молор-Эрдэнийг өчигдөр саатуулжээ.
 
Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 2-ны өдөр С.Молор-Эрдэнийг сэжигтнээр татаж, цагдан хорьсныг хүчинтэйд тооцуулах шүүх хурал боллоо. Шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ танилцуулж, С.Молор-Эрдэнийг сэжигтнээр татаж цагдан хорьсныг хүчинтэйд тооцжээ.
 
Мөн прокурорын байгууллагаас С.Молор-Эрдэнийг яллагдагчаар татан, цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлсэн бөгөөд 13:00 цагт хэлэлцэхээр товложээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.