ГХЯ: Балба Улсын нутагт гарсан байгалийн гамшигт Монгол Улсын иргэд өртсөн гэдэг нь ташаа мэдээлэл
БНХАУ-ын Төвөдийн Өөртөө Засаx Орон болон Балба Улсын нутагт гарсан байгалийн гамшигт Монгол Улсын хоёр иргэн өртсөн гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд түгээд байна.
Үүнд Гадаад харилцааны яамнаас "Хилийн чанадад ажиллаж, амьдардаг Монгол Улсын иргэн өөрийн хамт ажилладаг байсан гадаад улсын иргэд байгалийн гамшигт өртсөн талаар нийгмийн сүлжээнд нийтэлсэн нь Монгол Улсын олон нийтийн дунд ташаа мэдээлэл түгээхэд хүргэжээ.
Гадаад харилцааны яам байгалын гамшигт үзэгдэл гарсан цагаас хойш Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам болон Энэтхэг Улсад суугаа Элчин сайд яам (Балба Улсыг хавсран хариуцдаг)-аар дамжуулан суугаа улсуудын холбогдох байгууллагуудтай тогтмол холбоотой ажиллаж байгаа. Одоогоор Монгол Улсын иргэд байгалын гамшигт үзэгдэлд ямар нэг байдлаар өртсөн гэх мэдээлэл ирээгүй байгаа болно" гэх мэдэгдэл гаргажээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.