"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно
Адууны соёл, өв уламжлалыг хадгалан хамгаалах, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгох зорилготой "Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын "Хаадын хаан морин парк"-д болно.
Арга хэмжээний хүрээнд:
- "Хийморь" морьт харвааны олон улсын тэмцээн
- ”Адуун төвөргөөн” морьт жагсаал
- ”Хаадын хаан Чингис хаан” морин шоу тоглолт
- Адуучдын ур чадварын тэмцээн
- Эмнэг сургах тэмцээн
- Жороо морины үзүүлбэр
- Дэмбээний тэмцээн
- Морин хуурын үзэсгэлэн худалдаа
- Гар урлалын үзэсгэлэн худалдааг зохион байгуулна.
Монгол Улс 2013 онд 3000 морины уралдаан, 10 мянган морьтны жагсаал зохион байгуулж, “Гиннес”-т бүртгүүлсэн байдаг. Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдөр”-ийн тухай тогтоолыг хэлэлцэн баталсан.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэдээлснээр дэлхий дээр 60.8 сая адуу бий гэсэн судалгаа байдаг. Үүний таван сая гаруй нь Монгол Улсад байдаг бөгөөд манай улс адууныхаа тоогоор дэлхийд дөрөвдүгээрт, нэг хүнд ногдох адууны тоогоор нэгдүгээрт ордог ажээ.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.