"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг болно

"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг болно

“Эрдэнэс Тавантолгой” ХК нээлттэй, ил тод компани болох бодлогын хүрээнд уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хувьцаа, ногдол ашиг өвлүүлэх, хувьцааны үнэ цэн, үр өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. 

Тухайлбал 2026 оны зургаадугаар сарын нэгний өдрөөс нас барсан иргэдийн хувьцаа, түүнд хуваарилагдсан ногдол ашгийг ар гэрт өвлүүлэх ажлыг эхлүүлж, Бортээгийн ордыг нээж, Олон улсын аудитын компани, Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж нээлттэй компани болох бэлтгэл ажлыг хангаж байна.  

Энэ хүрээнд иргэдэд 1072 хувьцаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл нэг дороос өгөхөөр “1072 ХУВЬЦАА” нээлттэй өдөрлөгийг 2026 оны есдүгээр сарын 03, 04-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. 

Нээлттэй өдөрлөгт Нийслэлийн засаг даргын тамгын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Монголын нотариатчидын танхим, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо зэрэг байгууллагууд оролцож, хувьцааны данс нээх, нотариатын зөвлөгөө, 1072 хувьцаатай холбоотой бүх талын мэдээллийг өгнө.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.