Трамп: Иранд хүчтэй хариу цохилт өгнө
АНУ болон Ираны хооронд сар гаруй үргэлжилсэн харьцангуй намжмал байдал дахин хурцадлаа.
АНУ-ын арми 2026 оны наймдугаар сарын 30-нд Ормузын хоолойн ойролцоох Ларак аралд байрлах Ираны хоёр пуужин харвагчид цохилт өгсөн байна. Үүний хариуд Иран Иордан дахь АНУ-ын цэргийн баазууд руу баллистик пуужин харважээ.
Пуужингийн ихэнхийг таслан зогсоосон байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны хариу довтолгооны дараа “Иранд хүчтэй цохилт өгнө, хариу арга хэмжээ авна” хэмээн мэдэгдэв. Мөргөлдөөн дахин сэргэсэн нь Ойрх Дорнодын нөхцөл байдал болон дэлхийн газрын тосны зах зээлд эрсдэл дагуулж байна.
Эх сурвалж:
• time.com
• dawn.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.