Хэнтий аймагт баавгай айлын гэр рүү дайрчээ
Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг дэвсгэрт баавгай айлын гэр рүү дайрч, эд хөрөнгөд хохирол учруулсан байна.
Тодруулбал, наймдугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө тус сумын Эгийн Бүрхийн төгөл гэх газарт баавгай айлын гэр рүү дайрч, гэрийг эвдэлж сүйтгэжээ.
Уг үйл явдалтай холбогдуулан Батширээт сумын Засаг даргын Тамгын газраас иргэд, малчид, хадланчдад сонор сэрэмжтэй байж, өөрсдийн аюулгүй байдал болон эд хөрөнгөө хамгаалахыг анхаарууллаа.
Иймд тухайн бүс нутагт байгаа иргэд байгаль, орчны нөхцөл байдлыг анхаарч, шаардлагатай үед орон нутгийн холбогдох байгууллагад мэдээлэхийг зөвлөж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.