"Байшин барьж өгнө" хэмээн 58 сая төгрөгийн залилжээ

"Байшин барьж өгнө" хэмээн 58 сая төгрөгийн залилжээ
Цагдаагийн байгууллагад энэ оны 08 дугаар сарын 25-ны өдөр “Байшин барьж өгнө гэж 58 сая төгрөг аваад холбоо тасарч алга боллоо” гэх гомдол бүртгэгджээ. 
 
Гомдол мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Б бусдын хэрэгцээ, шаардлагад тулгуурлаж, итгэлийг нь ашиглан 58 сая төгрөг залилсан байж болзошгүй тул шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
 
Иргэд Та бүхэн байшин, барилга бариулах, засвар үйлчилгээ хийлгэх зэрэг ажил гүйцэтгүүлэхээр бол талуудын эрх, үүрэг, ажлын хугацаа, төлбөрийн нөхцөлийг тодорхой тусгасан гэрээ байгуулан ажиллаж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.