Онцгой байдлын газарт 2026 оны наймдугаар сарын 28-ны өдөр 05:53 цагт Улаанбаатар хот, Багануур дүүргийн нэгдүгээр хороонд гал гарч байна гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын гурван өрөө байрны коридорт гал гарч байжээ. Тухайн иргэн гэрийнхээ коридорт 2-3 литр орчим бензин хадгалж байсны улмаас гал гарсан байна. Галын улмаас хураалттай байсан торго, бөс бараа, хоёр ширхэг телевизор шатаж байсныг унтраажээ. Утаажилтын бүсээс тус байрны 21 иргэн /9 том хүн, 12 хүүхэд/-ийг аюулгүй бүсэд гаргасан байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.