Ирэх өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 50 гаруй хувьд хүрэлцээтэй байна

Ирэх өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 50 гаруй хувьд хүрэлцээтэй байна
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2026-2027 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэлд үндэслэн багийн нутгаар тооцоолон гаргасан байна. 
 
Зуншлагын байдал наймдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 60 орчим хувьд хэвийн, нутгийн 40 гаруй хувьд гантай болон гандуу байна. 
 
Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн 32.3 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 20.5 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 29.8 хувь нь даац 1-3 дахин хэтэрсэн, 8.3 хувь нь даац 3-5 дахин хэтэрсэн, 9.1 хувь нь даац олон дахин хэтэрсэн байна.
Тодруулбал, ирэх өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 50 гаруй хувьд хүрэлцээтэй, харин 50 орчим хувьд хэтэрч гарчээ. Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар аймгийн зарим, Увс, Говь-Алтай, Хөвсгөл, Архангай, Булган, Өвөрхангай, Төв, Дорноговь, Хэнтий аймгийн цөөн сумдын зарим нутгаар зуншлага оройтсон, гандуу болон гантай байгаагаас даац олон дахин хэтэрч гарсан байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.