Чэжү хотод бүртгэгдсэн бүх алга болсон хүний хэргийг дахин шалгаж байна
БНСУ-ын Чэжүгийн цагдаагийн газрын дарга Го Пён Ги алга болсон хүмүүсийн хэргийг шалгахдаа худал бүртгэл хийж, хэргийг хаасан алба хаагчтай холбоотой асуудалд иргэдээс уучлалт гуйжээ.
Чэжүгийн баруун дүүргийн цагдаагийн газрын нэг алба хаагч энэ оны тавдугаар сард 30 гаруй насны эмэгтэйн алга болсон хэргийг шалгахдаа түүнтэй утсаар холбогдсон мэтээр худал бүртгэл хийж, хэргийг хаасан байна.
Мөн долоодугаар сард 60 гаруй насны эрэгтэйн алга болсон хэргийг мөн адил худал мэдээллээр хаасан гэж цагдаагийн байгууллагаас мэдээлжээ. Харин дээрх хоёр хүн хоёулаа дараа нь нас барсан байдалтай олдсон байна.
Го Пён Ги наймдугаар сарын 27-нд болсон удирдлагын хурлын үеэр талийгаачид болон ар гэрийнхнээс уучлалт хүсэж, уг хэргийг нарийн шалган, мөрдөн шалгалтын үр дүнг нээлттэй мэдээлэхээ мэдэгджээ. Мөн Чэжүгийн хэмжээнд бүртгэгдсэн бүх алга болсон хүний хэргийг дахин шалгаж, үүнтэй төстэй алдаа гарсан эсэхийг тогтоохоор болсон байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.