Хамтын санхүүжилтийн тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Хамтын санхүүжилтийн тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жижиг, дунд бизнес эрхлэгчид банкны зээлээс гадна олон нийтээс хөрөнгө босгох боломжтой болох эрх зүйн орчин бүрдүүлэхээр УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран Хамтын санхүүжилтийн тухай хуулийн төслийг боловсруулжээ.
79374711e22a4ea09273024c20004ffd
 

Тус хуулийн төсөл батлагдвал, гарааны болон жижиг, дунд бизнесүүдэд санхүүжилтийн шинэ эх үүсвэр бий болж, иргэдэд ч хөрөнгө оруулах шинэ боломж нээгдэх юм.

Гарааны болон жижиг, дунд бизнесүүдийн тулгамдсан асуудал нь санхүүжилт байдаг. Банкнаас зээл авахад барьцаа хөрөнгө, зээлийн шалгуур, өндөр зардал зэрэг олон шаардлагыг тавьдаг. Улмаар шинэ санаа, бүтээгдэхүүнтэй ч санхүүжилтээ шийдэж чаддаггүй олон бизнес байна. Судалгаагаар бизнес эрхлэгчдийн 60 хувь нь санхүүжилтээ өөрийн хөрөнгөөр, 36 хувь нь банк, санхүүгийн байгууллагын зээлээр шийддэг байна. Харин хамтын санхүүжилт нь олон хүнээс бага хэмжээний хөрөнгө цуглуулж, нэг бизнес, төсөл, бүтээгдэхүүнийг санхүүжүүлэх боломж олгоно гэж тооцжээ.

72506ba574d245a1b94ed0ed01331eacИнгэхдээ бизнес эрхлэгчид банкнаас бүх мөнгийг зээлэхийн оронд цахим платформоор дамжуулан, олон нийтэд төслөө танилцуулж, шаардлагатай хөрөнгөө босгох боломжтой юм. Хуулийн төсөлд хамтын санхүүжилтийг хувьцаа, зээл, урамшуулал, хандив гэсэн дөрвөн хэлбэрээр зохицуулахаар тусгажээ. Үндсэндээ энэ хууль нь бизнесүүдэд мөнгө босгох шинэ боломж нээх болоод иргэдийн мөнгийг хамгаалах дүрмийг бий болгох зорилготой аж. 

1c6c742462dc44ccbcb848cbfc663c79Өнөөдөр цахим орчинд зохицуулалтгүйгээр хөрөнгө татах, өндөр өгөөж амлах, хандив нэрээр мөнгө цуглуулах эрсдэл байна. Тиймээс хэн хөрөнгө татах эрхтэй байх, иргэдэд ямар мэдээлэл өгөх, мөнгийг хэрхэн хамгаалах зэрэгт тодорхой дүрэм тогтоох шаардлагатай гэж үзэж байна. Хуулийн төсөл батлагдсанаар гарааны болон жижиг, дунд бизнесүүдэд санхүүжилтийн шинэ эх үүсвэр бий болж, иргэдэд ч хөрөнгө оруулах шинэ боломж нэмэгдэх юм. Харин цахим платформоор дамжуулан мөнгө босгох үйл ажиллагааг ил тод, хяналттай болгож, залилангийн эрсдэлийг бууруулах зохицуулалт бий болно.

Хуулийн төслийг боловсруулсан УИХ-ын гишүүн О.Саранчулуун хэлэлцүүлгийн үеэр "Оролцогчдын санал, зөвлөмжийг хуулийн төсөлд тусгаж цааш өргөн барина" гэжээ. 

a5a11cc5a3314fd9b4f3116ae422c4df

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.