Ронни аварга Марк Селбитэй "нүүр тулах"-аар тунан үлдлээ
Мэргэжлийн снукер биллиардын өндөр чансаатай "Вухан Опен 2026" тэмцээн онц сонирхолтой өрнөж байна.

БНХАУ-ын Вухан хотноо дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж буй Вухан Опен 2026 тэмцээнд дэлхийн чансааг өнгөлж буй аваргууд цуглаад байна. Гэвч эхний тойрогт Кайрен Уилсон, Шон Мөрфи нарын дэлхийн аваргууд хожигдон тэмцээнээ дуусгалаа. Харин домогт Ронни О Сулливан энэ удаагийн тэмцээнд тун амжилттай тоглож байна. Тэрээр эхний тойрогт Эшли Картиг 5:2, удаах тойрогт Хятадын залуу тоглогч Яо Пэнчөнг 5:1, Шөвгийн 16-д Шотландын Стивен Магвайрын 5:2 харьцаагаар тус тус хожин шөвгийн 8-д тунан үлдээд байна. Шөвгийн наймд түүнтэй дэлхийн дөрвөн удаагийн аварга Марк Сельби тулна. Аваргууд өмнө нь 35 удаа учраа таарахад 21 удаад нь Ронни аварга хожиж байсан ч 2024, 2025 онуудад Марк Сельби дараалан хожоод байгаа юм.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.