"Риогийн гурван конвенц"-ын уялдааг бэхжүүлэх үйл явцыг эрчимжүүлнэ

"Риогийн гурван конвенц"-ын уялдааг бэхжүүлэх үйл явцыг эрчимжүүлнэ
2026 онд Риогийн гурван конвенцын Талуудын бага хурлууд давхцаж байгаа бөгөөд Монгол Улс, Армени, Турк гурван улсад дараалан болох юм. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр гурван СОР-ын даргалагч нарын хамтын ажиллагааг бэхжүүлэх “From Ambition to Action: Delivering Rio Synergies across the Triple COP Year” сэдэвт өндөр түвшний яриа хэлэлцээг зохион байгууллаа.
f78d88937d3c48d39ae2c8a4bbfd6a2b
Хэлэлцүүлгийн үеэр уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын хомстол, цөлжилт, газрын доройтол, ган зэрэг асуудлууд хоорондоо нягт холбоотой тул нэгдсэн байдлаар шийдвэрлэх шаардлагатайг хэлэлцэж, Конвенцуудын хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, зорилтуудыг уялдуулах, улс орнуудын хамтын ажиллагааг бодит хэрэгжилтэд шилжүүлэхэд чиглэж буй юм.
 
Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын даргалагч орны хувьд “Риогийн гурван конвенц”-ын уялдааг бэхжүүлэх үйл явцын эхлэлийг тавьж буй бөгөөд газрын тогтвортой менежмент, нөхөн сэргээлт нь уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдал, биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой хөгжлийг хангах чухал суурь болохыг онцлов.
a8f85c98e73b4b1c853803ed55bc81ff
Мөн Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй “Тал хээрийн төлөвлөгөө” буюу “Steppe Action Agenda”-аар дамжуулан эдгээр зорилтыг бодитоор хэрэгжүүлж, түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг зорьж буйгаа илэрхийллээ.
 
Үүний дараагийн алхам болгон COP-ын даргалагч орнууд болон Риогийн гурван конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар хамтран “Rio Synergies Group for Action” буюу “Риогийн уялдаа холбоог хэрэгжүүлэх бүлэг”-ийг байгуулах үйл явцыг эхлүүлэхээр болжээ. Энэхүү бүлэг нь улс орнууд, олон улсын байгууллага, санхүүгийн байгууллага болон хэрэгжүүлэгч түншүүдийг холбон, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, газрын асуудлаарх одоо байгаа санаачилгуудыг давхардуулахгүйгээр уялдуулах зорилготой юм.
e2512f972a4443ffa11b9bf82001da1b
 
Уг үйл явц Улаанбаатар → Армени → Турк гэсэн дарааллаар үргэлжилж, 2026 оны гурван COP-ын турш улс төрийн манлайллыг хадгалан, хамтын зорилтыг бодит үйл хэрэгт шилжүүлэх замын зураглалыг бүрдүүлэхээр төлөвлөжээ.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын бага хурлын хүрээнд эхлүүлж буй энэхүү санаачилга нь газар, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын асуудлыг уялдуулан шийдвэрлэх олон улсын хамтын ажиллагааны шинэ үе шатыг эхлүүлэх ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.