Монгол Улс Төв Азийн Эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн сайд нарын уулзалтыг 2026 онд даргална

Монгол Улс Төв Азийн Эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн сайд нарын уулзалтыг 2026 онд даргална
Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Дэд ерөнхийлөгч Скотт Моррис Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд оролцохоор Монгол Улсад айлчилж байна.
 
Өнөөдөр /2026.08.26/ Сангийн сайд З.Мэндсайхан түүнийг хүлээн авч уулзсан бөгөөд АХБ-тай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүдийн талаар ярилцлаа. Тодруулбал, Монгол Улсад нэн шаардлагатай байршлуудад сургууль, цэцэрлэг болон эмнэлэг барих, онцгой байдлын байгууллагуудыг тоног төхөөрөмжөөр хангах төслүүдийн талаар санал солилцов.
827fa10103f1448a836f52cd4168799f
Түүнчлэн Монгол Улс Төв Азийн Эдийн засгийн хамтын ажиллагааны (КАРЕК) хөтөлбөрийн Сайд нарын уулзалтыг 2026 онд даргална. Энэ уулзалт Улаанбаатар хотноо есдүгээр сарын 28-аас 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд болно.
 
Энэ хүрээнд АХБ-ны Ерөнхийлөгч Масато Канда Монгол Улсад айлчлал хийхээр төлөвлөж байгаа бөгөөд талууд айлчлалын үеэр Монгол Улс болон АХБ хоорондын хамтын ажиллагаа, стратегийн тэргүүлэх чиглэлүүдийг хэлэлцэнэ.
e399beae268643eb97ab94a09b5ca9e1
Мөн цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн баримт бичгүүдэд гарын үсэг зурах юм. Уулзалтын үеэр Сангийн сайд төслүүдийг шуурхай эхлүүлж, хэрэгжилтийг бүрэн хангана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.