Б.Эрдэнэсүх: Эхнэрээ 22 жилийн турш хүчирхийлсэн гэдэг гүтгэлэг, хөрөнгө мөнгөний маргаанаар шоудаж байна

Б.Эрдэнэсүх: Эхнэрээ 22 жилийн турш хүчирхийлсэн гэдэг гүтгэлэг, хөрөнгө мөнгөний маргаанаар шоудаж байна

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх 22 жилийн турш гэр бүлээ хүчирхийлж, эхнэрээ олон удаа хүндээр гэмтээж зодож байсан хэрэгт холбогдоод буй. Түүний гэм бурууг шүүх хурал өнөөдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж байна.

Б.Эрдэнэсүх эрүүгийн хуулийн,

-Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2, 2.1 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх/, 

-Эрүүгийн хуулийн 13.12 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар мөрдөж мөшгих/

-ЭХТА-ийн 11.6 дугаар зүйл /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/ ангиудаар буруутган яллагдагчаар татсан байдаг. 

Шүүх хуралдааны үеэр Б.Эрдэнэсүхийн өмгөөлөгч нарын зүгээс шүүх хуралдааныг хойшлуулах санал гаргажээ. Яг одоо шүүх бүрэлдэхүүн эл саналыг хүлээж авах эсэхийг хэлэлцэж байгаа аж. 

Түүний эхнэр О.Нарангарав олон жилийн турш гэр бүлийн хүчирхийлэлд байсан талаараа хэвлэлийн хурал хийж байв. 

Харин Б.Эрдэнэсүхийн хувьд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэдгээ үгүйсгэж, "хөрөнгө мөнгөний маргаанаар шоу хийж байна" гэжээ. 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 41 минут
Зальтай эхнэр тэгнээ, хөрөнгө авах гэж нөхрөө яаж ч гүтгэж, хэн ч биш болгохоо мэднээ. Зарим хүүхнүүд нөхөр нь амьдралын төлөө зүтгээд байхад, доромжилдог шүү.