Төрийн тахилгат зүрх хайрхны төрийн тахилга ёслол боллоо

Төрийн тахилгат зүрх хайрхны төрийн тахилга ёслол боллоо
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн нутагт орших түүх, соёлын хосгүй өв Хар Зүрхний Хөх нуурын Зүрх хайрханд төрийн тахилга ёслол хүндэтгэлтэйгээр боллоо.
 
Тус нутаг нь Монголын түүхэнд онцгой байр суурь эзэлдэг бөгөөд 1189 оны шарагчин тахиа жил Тэмүүжинг Хамаг Монголын хаан ширээнд өргөмжлөн, Чингис хаан буюу Далай их хаан цол хүртээсэн түүхэн газар хэмээн тэмдэглэгддэг.
8a9354d152c343d2a167803ae4187d90
98ae69565b75474396d88096f1ba5d5c
 
Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 820 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Зүрх хайрханыг төрийн тахилгат хайрханы нэг болгон өргөмжилсөн билээ.
Энэхүү түүхэн үйл явдлын хүрээнд зохион байгуулсан төрийн тахилга ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын гишүүд, төрийн болон нутгийн захиргааны байгууллагын төлөөлөл, Хан Хэнтий нутгийн иргэд, ахмад буурлууд өргөнөөр оролцож, өвөг дээдсийн түүх, уламжлал, байгаль дэлхийгээ дээдлэн хүндэтгэх монгол ёс заншлаа хүндэтгэн ёслолоо.
5f2d3e46ed9f472f949e1c099020d5ef
0c2e0ed133ef4321b04f4971c823a065
 
Төрийн тахилга нь Монголын төрт ёсны уламжлал, түүх, соёлын өвийг хойч үедээ өвлүүлэн үлдээх, байгаль дэлхий, уул усныхаа онгон дагшин байдлыг хамгаалах, эх оронч үзэл, үндэсний бахархлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
 
Хан Хэнтий нутгийн түүх, өв соёлын үнэт өв болсон Зүрх хайрхан ийнхүү төрийн тахилгат хайрхан хэмээх эрхэм хүндтэй статустай болж, монголчуудын төрт ёс, түүхэн уламжлалын бэлгэ тэмдэг болон үеийн үед дээдлэгдэн үлдэх түүхэн үйл явдал боллоо.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.