Аймгийн төвүүд дэх ШТС-ын дундаж дугаарлалт 62 машин байна
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны нийлүүлэлт, хангамжийг сайжруулах шуурхай штабын ээлжит хурал боллоо. Хурлыг АҮЭБ-ын сайд Г.Дамдинням удирдаж, холбогдох байгууллагуудаас мэдээлэл сонсон тодорхой үүрэг чиглэлүүдийг өглөө.
ТЦА-аас нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассан гэдгийг онцоллоо. Өнгөрсөн 24 цагийн байдлаар:
- 10-20 машин дугаарласан нэг ШТС
- 20-30 машин дугаарласан 16 ШТС
- 30-40 машин дугаарласан 17 ШТС
- 40-50 машин дугаарласан 20 ШТС
- 50-100 машин дугаарласан 10 ШТС байна.
Харин аймгийн төвүүд дэхь ШТС-ын дундаж дугаарлалт 62 машин байна. Гэхдээ Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Хэнтий, Орхон аймгуудад шатахууны хангамж муу байгаагаас дараалал ихсэж байна. Дундговь аймагт ШТС дэх хүлээгдэл 400-450 машинд хүрсэн байна.
Иймээс шуурхай штабын зүгээс хөдөө, орон нутагт шатахууны хангамжийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарах үүргийг аж ахуй нэгжүүдэд өглөө. Нэн тэргүүнд дараалал ихээр үүсэж байгаа Дундговь, Өвөрханагй, Өмнөговь, Хэнтий, Орхон, Дархан-Уул аймгуудад анхаарахыг санууллаа.
Мөн Шуурхай штабын зүгээс намрын тариа хураалт хаяанд ирсэн учраас газар тариалангийн бүс нутгууд, ААН-үүд болон ХХААХҮЯ, Онцгой байдлын байгууллагуудын дизель түлшний хангамж сайн байгаа үед аюулгүйн нөөцөө бүрдүүлэхийг санууллаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.