Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа

Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа

“Улаанбаатар хотын ногоон орон сууц” төслийн хүрээнд Шархад дэд төвд эхний ээлжийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа. Нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, Уур амьсгалын ногоон сангийн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал Хемант Мандал, Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Жон Жүхёнь нар оролцлоо.

Улаанбаатар хотын ногоон орон сууц нь бусад стандарт барилгуудтай харьцуулахад амьдарч буй иргэнд эрчим хүчний хэмнэлт 25 хувь, усны хэмнэлт 20-25 хувь, барилгын материалд шингэсэн эрчим хүчний хэмнэлт 20-25 хувьтай гэж үнэлэгджээ. 

6a86dd1b0e1ea02d0ac51457

Нээлтийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нэг төвт хотоос олон төвт хот руу шилжих, төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах зорилгоор Улаанбаатар хотын Баянхошуу, Шархад дэд төвүүдэд Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр “Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Шархад дэд төвд нийт 338 айлын ногоон орон сууц барьж байна. Өнөөдөр эхний ээлжийн 110 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, оршин суугчдаа хүлээн авахад бэлэн боллоо.

Улаанбаатар хотын ногоон орон сууц нь дэлхийн 150 гаруй улсад хүлээн зөвшөөрөгдсөн ногоон барилгын сертификат болох EDGE гэрчилгээг хүлээн авсан. Өөрөөр хэлбэл, байгаль орчин болон хүнд ээлтэй барилгын материал ашиглаж, ус, эрчим хүчний хэмнэлттэйгээр барьсан нь амьдарч буй хүмүүстэй ээлтэй. Цаашид бид хувийн хэвшилтэй хамтран 4200 айлын ногоон орон сууцны төслийг эхлүүлнэ. Төслийн үр дүнд 8000 өрхийн яндан, 5000 өрхийн нүхэн жорлонг бууруулж, жилд 2.4 сая кВт.ц эрчим хүч, 5.5 сая литр усыг хэмнэж, иргэдийн амьдрах орчныг сайжруулна” гэлээ.

6a86dd2c0e1ea02d0ac51458

Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн хүрээнд нийт 4200 айлын ногоон орон сууцыг 120 мянган ам метр ногоон байгууламж, 16.4 км дугуйн зам, 39.2 км явган хүний зам, 3800 автомашины зогсоолын хамт цогцоор нь барихаар төлөвлөж байгаа юм.

Ногоон орон сууц нь уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, эрчим хүчний үр ашигтай төсөл

6a86dd060e1ea02d0ac51455

Уур амьсгалын ногоон сангийн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал Хемант Мандал:

-Шархад, Баянхошуу дэд төвийн ногоон орон сууц нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эко барилгын стандартад нийцсэн төдийгүй уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, эрчим хүчний үр ашигтай төслүүд юм. Хамгийн чухал нь гэр хорооллын иргэдийн амьдралын чанарыг сайжруулсан хот байгуулалтын шинэ загварыг бий болгож байна. Мөн эдгээр төсөл Улаанбаатар хотын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, агаарын чанарыг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг даван туулах чадавхыг бэхжүүлэх өргөн хүрээний зорилтод хувь нэмэр оруулж байгаад талархалтай байна. Уур амьсгалын ногоон сан Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэрэгжүүлж буй зорилт, үйл ажиллагааг дэмжиж, цаашид ч төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд хамтран ажиллана.

Ногоон орон сууц тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан төлөвлөлтүүдтэй

6a86dd0d0e1ea02d0ac51456

Хан-Уул дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны тэргүүн Ч.Уранчимэг:

-Ногоон орон сууцны 10 хувь нь тусгай хэрэгцээт иргэдэд зориулагдсан. Энэ нь тусгай хэрэгцээт иргэнд хүртээмжтэй орчныг бий болгосон хамгийн том орон сууцны төсөл гэж бодож байна. Орц, гарц чөлөөтэй, дотоод зохион байгуулалт нь тусгай хэрэгцээт иргэнд хүртээмжтэйгээр төлөвлөсөн нь их таалагдаж байна. Ингэснээр биднийг бие дааж амьдрахад ихээхэн дэмжлэг болох юм.

6a86dd370e1ea02d0ac51459

6a86dd4e0e1ea02d0ac5145d

6a86dd780e1ea02d0ac5145e

6a86dd7d0e1ea02d0ac5145f

6a86dda60e1ea02d0ac51462

6a86ddaa0e1ea02d0ac51463

6a86ddae0e1ea02d0ac51464

6a86dd9b0e1ea02d0ac51461

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.