"Сургууль хүрэх зам" төслийг хэрэгжүүлнэ
Сургуулийн орчныг хүүхдэд ээлтэй, алхах замыг нь аюулгүй болгох үүднээс “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлэх шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва гаргалаа.
Ингэхдээ хний ээлжинд алхахад тухтай явган зам, сайн зохицуулалттай гэрлэн дохио, стандартад нийцсэн автомашины хурд сааруулагчтай байх шаардлага тавьж байна.
Сургуулийн орчинд хурд хэтрүүлсэн, аваар осол гаргасан жолооч нарт тооцох хариуцлагын асуудлыг эргэж харахыг холбогдох албан тушаалтнуудад чиглэл болгов.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.