Жүдо бөхийн өсвөрийн ДАШТ-д манай 19 жүдоч хүч үзнэ
Жүдо бөхийн өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-ноос 23-ны өдрүүдэд Эквадор улсын Гуаяагуил хотноо зохион байгуулагдана.

Энэ удаагийн ДАШТ-д 60 орны 463 жүдоч хүч үзэхээр бүртгүүлээд байгаа бол манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй 9 буюу нийт 19 залуу жүдоч зодоглоно.

Тэмцээний эхний өдөр уламжлалын дагуу хөнгөн жингийн барилдаанууд явагдах ба энэ өдөр манай улсаас найман бөх салхийг хагалан барилдана.
Тэмцээний хуваарь /Улаанбаатарын цагаар/
8 сарын 20-ны өдөр /Пүрэв гараг/
23:00 цагт хөвгүүдийн -50, -55, -60кг, охидын -40, -44, -48кг жингийн хэсгийн барилдаан
8 сарын 21-ний өдөр /Баасан гараг/
06:00 цагт хөвгүүдийн -50, -55, -60кг, охидын -40, -44, -48кг жингийн медалийн төлөөх барилдаан
23:00 цагт хөвгүүдийн -66, -73кг, охидын -52, -57, -63кг жингийн хэсгийн барилдаан
8 сарын 22-ны өдөр /Бямба гараг/
06:00 цагт хөвгүүдийн -66, -73кг, охидын -52, -57, -63кг жингийн медалийн төлөөх барилдаан
23:00 цагт хөвгүүдийн -81, -90, +90кг, охидын -70, +70кг жингийн хэсгийн барилдаан
8 сарын 23-ны өдөр /Ням гараг/
06:00 цагт хөвгүүдийн -81, -90, +90кг, охидын -70, +70кг жингийн медалийн төлөөх барилдаан
Сэтгэгдэл (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.