Аваргаа хамгаалагч Монголз баг шөвгийн 16-д тулалдана
Франц улсын Парис хотод зохион байгуулагдаж буй Esports World Cup (EWC) 2026 тэмцээний "Counter-Strike 2" төрөл ширүүн өрсөлдөөнтэйгөөр үргэлжилж, шилдэг 16 баг плей-оффын шатанд шалгараад байна.

Энэ жилийн тэмцээн нь нийт 2 сая ам.долларын шагналын сантай бөгөөд дэлхийн шилдэг 32 баг өрсөлдөж байгаа юм. Монголын бахархал The MongolZ баг энэ удаагийн Esports World Cup 2026 тэмцээнд өнгөрсөн жилийн амжилтаа бататгах, аваргын цомоо хамгаалах хүндтэй бөгөөд хариуцлагатай тулаануудад орж байна.
-
Бүрэлдэхүүний өөрчлөлт: Баг саяхан бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж, залуу тоглогчид эгнээндээ нэгтгэн шинэ системээр тоглож байгаа.
-
EWC 2026 дахь замнал: Хэсгийн шатанд Magic багийг буулган авч, Navi-д 2:1 харьцаагаар хожигдсон ч Pain Gaming багийг хожин шөвгийн 16-гийн шатанд шалгараад байна. Хасагдах шатанд дэлхийн оддоор хүч зузаатсан Team Falcons багтай учраа таараад байна.
-
Хүндхэн сорилт: Team Falcons багийн бүрэлдэхүүнд m0NESY, NiKo тэргүүтэй дэлхийн хэмжээний супер од тоглогчид багтдаг тул The MongolZ-ийн хувьд маш хүнд тулаан хүлээж байна. Гэсэн хэдий ч манай залуус өмнө нь дэлхийн шилдэг багуудыг төвөггүй буулган авч байсан туршлагатай.
Манай баг шөвгийн 16-ын тоглолтоо наймдугаар сарын 20-ны өдрийн 19:00 (Улаанбаатарын цагаар) цагт тоглох хуваарьтай байна. Баатрууддаа амжилт хүсье
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.