НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх өргөдөлд 26 мянган иргэн гарын үсэг зуржээ
НӨАТ-ын буцаан олголтыг хоёр хувиас найман хувьд нэмэгдүүлэхийг шаардсан иргэдийн өргөдөлд одоогоор 26 мянган иргэн гарын үсэг зурсан байна.
Өргөдлийг холбогдох түвшинд хэлэлцүүлэхийн тулд 33 мянган иргэний гарын үсэг шаардлагатай юм. НӨАТ болон бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс үүдсэн дарамт нэмэгдэж, хуримтлал үүсгэх боломжгүй болсон төдийгүй жижиг, дунд бизнесүүдэд хүндрэл учруулж байгааг онцолж, буцаан олголтыг найман хувьд хүргэхийг санал болгожээ.
Сэтгэгдэл (4)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.