Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ

Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ

COP17 хурал зохион байгуулж буй талбайн цаашдын ашиглалт, зориулалтын талаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Ү.Оюунзул мэдээлэл өглөө.

6a8404740e1ea02d0ac5140cТэрбээр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс зүүн тийш 2.4 км-ийн зайд 40 га талбайд COP17 хурлын бүтээн байгуулалт хийсэн. Энэ бүтээн байгуулалтын талбай хурал дууссаны дараа нийслэлийн өмч болон үлдэнэ. Тухайлбал, үндсэн талбай, явган зам, дугуйн зам, дэд бүтэц, 250 хүний багтаамжтай хоёр монгол гэр, нийтийн ариун цэврийн байгууламж, ногоон байгууламж үлдэж буй. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нийслэлийн ундны усны эх үүсвэр. Тиймээс энэ газар барилга, байгууламж барихыг хориглодог. Энд байгаа бүтээн байгуулалтын дийлэнх нь түр байгууламж юм. Тиймээс үлдэх зүйлүүдээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нийслэлийн өмчид бүртгэн авна. Энэ талбай бол Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй яг адилаар иргэд амрах эко орчин болох юм. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс COP17-ын талбай хүртэл 2.4 км дугуйн замыг тавьсан. Явган болон гүйлтийн замыг тун удахгүй ашиглалтад оруулна” гэв.

6a8401c50e1ea02d0ac51401

6a8401f40e1ea02d0ac51406

6a8401fb0e1ea02d0ac51407

6a8402000e1ea02d0ac51408

6a84020c0e1ea02d0ac51409

6a84021a0e1ea02d0ac5140b

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.