Жирэмсэн эмэгтэйг дөрвөн настай охиных нь хамт хөнөөж, гурван настай охиныг хүнд гэмтээсэн М.Батчулуун давж заалдах шатны шүүхэд ханджээ.
Тодруулбал, 2026 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр БЗД-ийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр Бага Дарь-Эх гэх газарт дөрвөн настай охиныг жирэмсэн ээжийнх нь хамт хөнөөж, гурван настай охиныг хүнд гэмтээсэн хэрэг гарсан.
Тухайн хэрэгт хөршийнх нь 48 настай М.Батчулууныг холбогдуулан шалгаж, түүнийг онц харгис хэрцгийгээр, хохирогч нарыг биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн гэдгийг мэдсээр байж, жирэмсэн хүн болон бага насны хүүхдийг алсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул шүүхээс бүх насаар нь хорих ял ногдуулсан юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.