“Чингис хаан баялгийн сан нэгдэл” цөлжилтийн эсрэг 8.2 сая мод тарьж, ургуулж байна

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” цөлжилтийн эсрэг 8.2 сая мод тарьж, ургуулж байна
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг /COP17/ Монгол Улс анх удаа зохион байгуулж байна.
 
197 орны 10 мянга гаруй төлөөлөгч оролцож буй тус хуралд төрийн өмчит уул уурхайн 28 компанийг нэгтгэсэн хөрөнгө удирдлагын мэргэшсэн институт “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК оролцож, байгаль орчинд ээлтэй, ногоон санхүүжилтийг татах, тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, төслүүдээ танилцуулж байна.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд уул уурхайн компаниуд нийт 600 гаруй сая мод тарих амлалт өгсөн. Үүний 290 гаруй саяыг нь “Чингис хаан баялгийн сан нэгдэл”-ийн компаниуд тарьж, ургуулахаар төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 8.2 сая мод тарьж, арчилж тордон ургуулж байна.
 
Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ жилд 10 сая ширхэг модны тарьц суулгац боловсруулах хүчин чадалтай автомат хүлэмжийг Монгол Улсад анх удаа барихаар зэхэж байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК болон бусад төрийн өмчит уул уурхайн компаниуд эх орны өнцөг булан бүрд мод тарих, нөхөн сэргээлт хийх ажлыг манлайлж байна.
 
d7ba8d7d41ad432ebe30fec5b8070d8c

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.