Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхэллээ
2026–2027 оны хичээлийн жилийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл өнөөдөр өглөөний 09:00 цагаас эхлэн наймдугаар сарын 28-ны өдрийн 23:59 цаг хүртэл “E-Mongolia” системээр зохион байгуулагдана.
Энэ хичээлийн жилд 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн зургаан нас хүрсэн хүүхэд нэгдүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.
Улсын хэмжээнд нийт 75,838 суралцагч нэгдүгээр ангид элсэхээс нийслэлд 37,926, орон нутагт 37,912 суралцагч хамрагдана.
Бүртгэлд хамрагдахдаа өөрийн болон хүүхдийнхээ оршин суугаа газрын хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх шаардлагатай байна. Хэрэв та түр оршин суух хаягтай бол амьдарч буй дүүрэг, хороондоо бүртгүүлж, шилжилт хөдөлгөөн хийлгэсэн байх шаардлагатай бөгөөд хамран сургах тойргийнхоо төрийн өмчийн сургуулийн элсэлтийн комисст хандана уу.
Элсэлттэй холбоотой мэдээллийг E-Mongolia систем, parent.edu.mn цахим систем, Төрийн үйлчилгээний иргэд, олон нийттэй харилцах төвийн 11-11, Боловсролын ерөнхий газрын 70140069, аймаг, нийслэлийн боловсролын газруудын утсаар авах боломжтой.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.