Украины дронууд Москва мужид цохилт өгч, нэг хүн амиа алджээ
Наймдугаар сарын 16-ны өглөө Украины дронууд ОХУ-ын Москва муж болон бусад бүс нутагт халджээ. ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, тус улсын хэмжээнд нийт 822 дроныг устгасан байна.
Халдлагын улмаас Москва мужийн Подольск хотод 83 настай эрэгтэй амиа алдаж, хэд хэдэн хүн шархаджээ. Мөн Подольск хотын ойролцоох Коледино тосгонд Оросын томоохон онлайн худалдааны компани Wildberries-ийн агуулахад гал гарсан байна.
Москва хотын дарга Сергей Собянин Москваг чиглэн 600 орчим дрон ниссэн бөгөөд Москва мужид 201 дроныг устгасан гэж мэдээлсэн байна. Мөн Москвагийн нисэх онгоцны буудлуудын үйл ажиллагаа түр саатжээ.
Эх сурвалж:
• wusf.org
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.