Ислам Махачев UFC-д дараалан 17 дахь ялалтаа авч түүх бүтээлээ

Энэ өдөр (наймдугаар сарын 16) холимог тулааны дэлхийн шилдэг холбоо болох UFC холбооноос UFC330 тулааныг зохион байгууллаа. 

60597bbafc84441eb0f3f698c4cc0fb2

АНУ-ын Филадельфи хотод зохион байгуулагдсан энэхүү эвэнтэд хэд хэдэн гайхалтай тулаан болсон ч холимог тулаан сонирхогчид бүгд оргил тулаанд анхаарлаа хандуулж байлаа. Энэ бол мэдээж UFC-ийн хагас дунд жингийн аварга Ислам Махчев болон Ирланд тулаанч Иан Мачадо Гарри нарын тулаан байлаа. Дагестан тулаанч Ислам Махачев аваргын бүсээ хамгаалах тулаанд өөрийн үндсэн арга барил болох барилдаанаар бүтэн таван үеийн турш илүүрхсэнээс гадна толгойд хүчтэй өшиглөлт хийж өрслөдөгчөө сөхрүүлээд амжсан. Ийнхүү эцэст нь шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр Ислам Махачев ялалт байгуулж UFC-д дараалан 17 удаа ялсан шинэ дээд амжилтыг тогтоолоо. Иан Мачадо Гарри ялагдсан хэдий ч дэлхийн шилдэг тулаанчийн эсрэг дутуугүй үзэлцэж чаддагаа харуулж чадсан гэхэд болно. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.