Б.Бат-Очир ONE холбооны тав дахь тулаанаа хийлээ
Холимог тулааны мэргэжлийн One Championship холбооны ээлжит "One Friday Fights 166" тулаан зохион байгуулагдлаа.

Тайландын Бангкок хотын Лумпини боксын цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдсан тус тулаанд монголын шилдэг тулаанч Б.Бат-Очир Азербайжаны тулаанч Мирмехти Мириевтэй тулалдлаа. Б.Бат-Очирын хувьд 2024 оноос хойш One Championship холбоонд тав дахь тулаандаа ийнхүү орлоо. Өмнөх дөрвөн тулаандаа тэрээр гурав ялж, нэг ялагдаад байсан бол энэ удаад Азербайжаны тулаанчид шүүгчдийн саналаар ялагдал хүлээлээ.
Б.Бат-Очир "Road to One" шоуны финалд One Championship холбооны аварга асан Б.Энх-Оргилтой тулалдаж байсан шилдэг тулаанч юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.