Улаанбаатар Амазонс баг 8000 ам.долларын шагналын эзэд боллоо

Фиба 3х3 сагсанбөмбөгийн эмэгтэйчүүдийн Сингапур "Woman Series 2026" тэмцээнд манай Улаанбаатар Амазонс баг гуравдугаар байрт шалгарлаа. 

6eafaf698f25444cb2e4e7806c41445f

Энэхүү тэмцээнд манай улсаас Улаанбаатар Амазонс мэргэжлийн багаас гадна залуучуудын шигшээ баг мөн оролцсон юм. Улаанбаатар Амазонс багийн хувьд хасагдах шатанд Японы Мицүбиши багийг 21:16 харьцаагаар буулган авч хасагдах шатанд шалгарсан юм. 

Хасагдах шатанд Нидерландын шигшээ багтай нүүр тулж 18:16 харьцаагаар хожигдсоноор энэ удаагийн тэмцээнд гуравдугаар байр эзэлж чансааны оноогоо мөн ахиуллаа. Харин манай багийг хожсон Нидерландын шигшээ баг цааш амжилттай тоглож түрүүллээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.