Манай 5 баг 3 том тэмцээнд нэгэн зэрэг хүч үзэж байна
Энэ өдрүүдэд Фиба 3х3 сагсанбөмбөгийн хэд хэдэн томоохон тэмцээн зэрэг зохион байгуулагдаж байна.

Тодруулбал: Сингапурт зохион байгуулагдаж буй эмэгтэйчүүдийн "3x3 Women’s Series Singapore 2026" манай улсаас залуучуудын шигшээ баг болон Улаанбаатар Амазонс багууд оролцож байна. Улаанбаатар Амазонс багийн хувьд хэсгээсээ 2-оор шалгарч хасагдах шатанд өнөөдөр (8 сарын 14) Японы Мицүбиши багтай тоглоно. Манай багийн хувьд бүрэлдэхүүндээ нэгэн шинэ өөрчлөлттэйгөөр энэ удаагийн тэмцээнд оролцож байгаа нь АНУ-ын Грейс Элизабет Бергийг эгнээндээ нэгтгэсэн байна.
Швейцарын Люзанн хотноо Фиба 3х3 сагсанбөмбөгийн ээлжит дэлхийн цуврал тэмцээн болох "3x3 World Tour Lausanne 2026" тэмцээнд Улаанбаатар ММС Энержи баг D хэсгийг тэргүүлэн оролцож байна. Манай багийн хувьд хэсгийн эхний тоглолтоо урьдчилсан шатнаас гарч ирэх багтай өнөөдөр (8 сарын 14) Улаанбаатарын цагаар 22:00 цагт, Германы Баскет Бонн багтай 00:15 цагт тоглох хуваарьтай байна.
Харин БНХАУ-ын Ганжоу хотноо манай эрэгтэй, эмэгтэй залуучуудын баг Азийн залуучуудын үндэсний лигийн тэмцээнд оролцож байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.