Селена Гомесын стартапын эсрэг хөрөнгө оруулагчид нэхэмжлэл гаргажээ
АНУ-ын Делавэр мужийн шүүхэд дуучин, жүжигчин Селена Гомес, түүний ээж Мэнди Тифи нар хамтран үүсгэн байгуулсан сэтгэцийн эрүүл мэндийн “Wondermind” стартапын эсрэг хөрөнгө оруулагчид нэхэмжлэл гаргажээ.
Хөрөнгө оруулагчид 2022 онд тус компанид 1.2 сая орчим ам.доллар оруулсан бөгөөд компанийн үйл ажиллагаа, санхүүгийн нөхцөл болон Гомесын оролцооны талаар худал, төөрөгдүүлсэн мэдээлэл өгсөн гэж буруутгаж байна.
Мөн компанийн амласан төсөл, түншлэлүүд хэрэгжээгүй, ажилчид болон нийлүүлэгчдэд төлбөрөө хугацаанд нь хийхэд хүндрэлтэй болсон гэж нэхэмжлэлд дурджээ. Хөрөнгө оруулагчид оруулсан мөнгөө буцаан авах, хохирол болон шүүхийн зардлаа нөхөн төлүүлэхийг шаардаж байна. Гомесын төлөөлөгчид одоогоор албан ёсны тайлбар өгөөгүй байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.