Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх долоо хоногт шийднэ

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх долоо хоногт шийднэ

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны хуралдаан болов.

Энэ удаагийн хуралдаанаар;

  • Төрийн өмчит компаниудын хувьчлалын асуудлаар бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд ажилтнуудын цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудлаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ танилцуулав. 
  • Хөдөлмөрийн тухай хуулийн 28.1, 28.5-д заасны дагуу “Жагсаалт батлах тухай”, “Хүн амд үзүүлэх наад захын үйлчилгээний хэмжээ” батлах тухай Засгийн газрын тогтоолын төслийг танилцуулсан. 
  • Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны Улсын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцлээ. 

Мөн Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны саналаар “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого”-ыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө (2026-2031 он)-ний төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулав.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороо хэлэлцэж байна. Ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэхээр тогтжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.