Алга болоод 11 хонож буй охиныг эрэн хайж, Буянт сумын 948 айл, 623 зоорь, 389 худагт үзлэг хийжээ
Ховд аймгийн Буянт сумаас алга болсон 10 настай охиныг өнөөдрийн байдлаар 11 дэх өдрөө эрэн хайж байгаа бөгөөд эрлийн ажиллагааг эхлүүлж дөрвөн хэсэгт хуваагдан ажиллаж байна.
Нэгдүгээр ажлын хэсэг Буянт сумын төвийн айл өрхийн объект, ариун цэврийн байгууламжууд, худаг шалгах
Хоёрдугаар ажлын хэсэг завьтайгаар Мянгад сумын гүүрнээс Ховд гол дагуу шалгах
Гуравдугаар ажлын хэсэг хоёр нисгэгчгүй дронтой Ховд гол дагуу шалгах
Дөрөвдүгээр ажлын хэсэг Буянт сумын Норжинхайрхан багаас зүүн урд зүгт 108 хүртэлх цэгт үргэлжлүүлэн эрлийг зохион байгуулж байна.
Эрлийн ажиллагаанд нийт давхардсан тоогоор 1007 алба хаагч, ар гэрээс 128 хүн, 148 автомашин, 45 мотоцикол, нэг эрэлч нохой, хоёр дрон, нэг завьтайгаар үүрэг гүйцэтгэж байна.
Буянт сумын хэмжээнд 948 айл өрх, 623 ногооны зоорь, 389 худгийн нүхэнд үзлэг хийж нийт 191,5 га талбайд дроноор, 932 км замыг явганаар болон автомашинтайгаар, 28 км завьтайгаар шалгаад байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.