Английн “Фүлхэм” багаар Монголыг сурталчлуулах санааг Засгийн газрын Үндэсний хороо гаргаж, төлбөрийг Сангийн яам шилжүүлжээ

Английн “Фүлхэм” багаар Монголыг сурталчлуулах санааг Засгийн газрын Үндэсний хороо гаргаж, төлбөрийг Сангийн яам шилжүүлжээ

Цахим хөгжлийн яамны гадна жагсагчид өдөр бүр цуглаж Цахим хөгжлийн сайдыг огцруулах улстөрийн захиалгат акц хийж байгаа билээ. 

Жагсагчид “Ч.Номион, Английн хөл бөмбөгийн Фүлхэм багт шилжүүлсэн мөнгөө буцааж өг, огцор” гэсэн үгийг тоть шиг давтацгааж байгаа. Тэд Ч.Номин сайдыг Английн хөлбөмбөгийн “Фүлхэм” багт их хэмжээний мөнгө шилжүүлж Монгол улсыг сурталчлуулсан гэж буруутгаж байгаа юм. Хөлсний жагсагчдын энэ үг үнэн эсэхийг нягталж үзлээ. 

Үнэн хэрэгтээ Ч.Номин хөлбөмбөгийн “Фүлхэм” багаар Монголоо сурталчлуулъя гэсэн шийдвэрийг гаргасан хүн нь биш юм байна. “Фүлхэм”-ээр Монголыг сурталчлуулах санааг Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан Засгийн газрын Үндэсний хороо гаргажээ. Үндэсний хорооны гаргасан санаачилга, шийдлүүдийг хэлэлцэж баталдаг газар нь Засгийн газар. Тэгэхээр “Фүлхэм”-тэй гэрээ байгуулж Монголоо сурталчлуулах шийдвэрийг Ч.Номин биш Засгийн газар гаргажээ. Засгийн газрын гаргасан уг шийдвэрийг хэрэгжүүлж Фүлхэм рүү мөнгө шилжүүлсэн газар нь Сангийн яам юм байна. Тэгэхээр “Фүлхэм”-тэй байгуулсан гэрээний төлбөрийг Ч.Номин биш Сангийн яам сайтар хянаж шалгасны эцэст “бүх зүйл хуулийн дагуу байна” гэж үзээд шилжүүлсэн болж таарлаа. 

Сонирхуулж хэлэхэд, “Фүлхэм”, CNN, BBC гэх мэт олон дагагчтай сувгуудтай гэрээ байгуулж улсаа сурталчлуулах санааг анх гаргасан газар нь Засгийн газрын Үндэсний хороо бөгөөд тус хорооны гишүүдэд нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Цахим хөгжлийн харилцаа холбооны сайдуудаас гадна Уул уурхай, Эдийн засаг хөгжлийн, Зам тээврийн дэд сайдууд багтдаг. Тэгэхээр Ч.Номин ганцаараа биш ийм олон сайд нар Монгол улсаа гадаадад сурталчлуулахын тулд Фүлхэм, CNN, BBC гэх мэт хүчирхэг нөлөөллийн сувгуудтай хамтарч ажиллая гэсэн санаачлагыг Засгийн газарт уламжилж, Засгийн газар тэр санаачлагыг нь дэмжиж эцсийн шийдвэр гаргасан болж таарч байна. 

"Редакцийн бус нийтлэл"

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.