🔴 Сэлбэ дэд төвийн орон сууцны барилгуудын 9 дүгээр давхрын цутгалт эхэллээ
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, иргэдэд эрүүл, аюулгүй, явган хүний зам болон ногоон байгууламж бүхий таатай орчныг бүрдүүлэх зорилготой “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна. Төслийн талбайд барилга угсралт, дэд бүтцийн ажил эрчимтэй өрнөж байгаа бөгөөд өнөөдрөөс зарим блокууд 9 дүгээр давхрын цутгалтаа авч эхэллээ.
Зуны улирлын бүтээн байгуулалтын оргил үетэй холбогдуулан инженер техникийн ажилтнууд болон гүйцэтгэгч компаниуд чанар, стандартын өндөр хяналт дор, аюулгүй ажиллагааг ханган ажиллаж байна.
Сэлбэ дэд төвд орон сууцны 113 барилга баригдахаар төлөвлөгдсөн бөгөөд төслийн баг гүйцэтгэгч нартайгаа хамтран энэхүү том хэмжээний бүтээн байгуулалтыг урагшлуулж байна. Нийт баригдах барилгуудыг давхрын тоогоор нь ангилж үзвэл:
- 20 блок нь 12 давхар (117 айлын 12 блок, 71 айлын 8 блок) барилга,
- 93 блок нь 9 давхар (71 айлын) барилга байна.
Сэлбэ дэд төвийн яг одоогийн байдлыг видеогоор үзэхийг хүсвэл ЭНД дарна уу
Эдгээрээс Монгол Улсын үндэсний бүтээн байгуулагч, дотоодын компаниуд тус бүрдээ дараах 9 болон 12 давхар орон сууцны барилгуудыг хариуцлан ажиллаж байна. Үүнд:
- "Моринсувд" ХХК: 9 давхар бүхий 71 айлын 12 блок барилга,
- "Нутгийн буян групп" ХХК: 9 давхар бүхий 71 айлын 14 блок барилга,
- "Монкон констракшн" ХХК: 9 давхар бүхий 71 айлын 16 блок барилга,
- "Професионалстрой" ХХК: 9 давхар бүхий 71 айлын 6 блок барилга, мөн 12 давхар 71 айлын 8 блок барилгын угсралтыг тус тус гүйцэтгэж байна.
Бүтээн байгуулалтын талбайд өнөөдөр 2067 хүн, 102 машин механизм, техниктэйгээр ажиллаж байна. Манай төслийн талбайд 40 цамхагт кран, 25 авто кран ажиллаж байна
Сэлбэ хотод иргэдийн өдөр тутмын хэрэгцээт үйлчилгээ, сургууль, цэцэрлэг, ногоон байгууламжийг 20 минутын зайд багтааж, авто замын түгжрэлгүй шинэ амьдралын хэв маягийг цогцлоох зорилготой юм.
Зургийн цомог
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.