“Омни капитал” ББСБ-ын салбарын захиралд яллах дүгнэлт үйлдүүлнэ

“Омни капитал” ББСБ-ын салбарын захиралд яллах дүгнэлт үйлдүүлнэ

“Омни капитал” банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-ын Сонгинохайрхан салбарын захирлаар ажиллаж байсан Н.Шинэбаярыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт хэргийг нь шилжүүлжээ.

Тэрбээр дээрх ББСБ-ын гүйцэтгэх захирлын тушаалаар 2022 оны хоёрдугаар сард уг албыг хашихаар томилогдсон бөгөөд үүний дараачаас шаардлага хангаагүй иргэдийн нэр дээр зээл гарган өөртөө болон иргэн Ц.Бавуудоржид давуу байдал олгосон хэмээн буруутгагдаж буй юм.

Ингэснээрээ “Омни капитал”-д 520 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогджээ. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.12-1 дэх хэсгийн “Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэх заалтын дагуу яллагдагчаар татсан аж.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.