Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 79 дүгээр чуулганд Монгол Улсын төлөөлөгчид оролцож байна
“Дэлхийн эрүүл мэндийг шинэчлэн тодорхойлох нь: Хамтын хариуцлага” сэдвийн дор Женев хотноо 2026 оны тавдугаар сарын 18-23-ны өдрүүдэд болж буй Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 79 дүгээр чуулганд Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа чуулганы Ерөнхий хэлэлцүүлэгт Монгол Улсын Засгийн газраас эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, цаашдын үйл ажиллагааны талаар танилцуулжээ. Тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улс анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бэхжүүлэх, дижитал эрүүл мэнд, телемедицины үйлчилгээг хөгжүүлэх, ялангуяа хөдөө орон нутаг болон эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд тууштай ажиллаж буйгаа онцлон тэмдэглэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.