🔴Х.Баттулга: Засгийн газар үүргээ хангалттай биелүүлж чадахгүй байгаа учраас намайг буруутан мэт харагдуулж байна
УИХ-ын гишүүн Х.Баттулга "Мах импекс" компанитай холбоотой асуудлаар болон цаг үеийн улс төрийн нөхцөл байдлын талаар сэтгүүлчдэд тайлбар мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн Х.Баттулга:
-Мах импекс компани нь 10 мянга орчим хувьцаа эзэмшигчтэй нээлттэй хувьцаат компани. Би тодорхой хувийг эзэмшдэг ч 2004 оноос хойш Удирдах зөвлөлд орж ажиллаагүй, шийдвэр гаргах түвшинд оролцдоггүй. Махны нөөцийн тендерт шалгуур хангасан компаниуд хуулийн дагуу шалгарч, үүргээ биелүүлж байгаа. Цагдаагийн байгууллагаас шалгалт хийсэн. Махны үнэ болон нөөцийн асуудал нь цэвэр зохион байгуулалтын асуудал. Засгийн газар үүргээ хангалттай биелүүлж чадахгүй байгаагаас болж намайг буруутан мэтээр харагдуулахыг оролдож байна.
1990 оноос өмнөх үетэй харьцуулахад тухайн үед Улаанбаатар хотын хүн ам цөөн, малын тоо толгой 24 сая байхад 10 мянган тонны нөөц бүрдүүлдэг байсан. Харин өнөөдөр нийслэлийн хүн ам хоёр сая дөхөж, малын тоо 70-80 саяд хүрсэн энэ үед улс өөрөө 30 мянган тонноос багагүй нөөцийн сав бэлтгэх ёстой байсан. Газар хөдлөлт, халдварт өвчин зэрэг онцгой нөхцөл байдал үүссэн үед хүн амыг махаар хангах асуудалд төр онцгой анхаарах шаардлагатай.
МАН дангаараа засаглаж, ард түмнээрээ дүнгээ тавиулах ёстой гэж үзэж байгаа. УИХ дахь АН-ын бүлэг энэ асуудлыг дэмжихгүй байх магадлалтай. Намын Үндэсний бодлогын хорооноос Засгийн газарт хамтрах шийдвэр гаргахыг үгүйсгэхгүй. Эрх баригч намын дотоод асуудал, хотын даргын огцролттой холбоотой асуудалд тайлбар өгмөөргүй байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.