“Соёл вилнесс төв”-ийн хяналтын камер хүний эрх зөрчсөнийг шүүх тогтоожээ

“Соёл вилнесс төв”-ийн хяналтын камер хүний эрх зөрчсөнийг шүүх тогтоожээ

Иргэд алжаал, ядаргаагаа тайлахаар үйлчлүүлдэг “Соёл вилнесс төв” буюу МЧБС ХХК-д шүүх торгох шийтгэл оноолоо.

Тус компанийнхан хяналтын камер суурилуулахдаа хүний эрх зөрчсөн учраас эрх бүхий албан тушаалтны шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн дагуу найман сая төгрөгөөр торгосон аж.

Тодруулбал, эл хуулийн 6.22-4 дэх хэсгийн “Хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулж, бичлэг хийсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй” гэх заалтыг үндэслэн шийтгэл ногдуулсан бөгөөд МЧБС ХХК-ийнхан үүнийг эсэргүүцэн Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн болон нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан байна.

Шүүх уг шийтгэлийг хэвээр үлдээж, тэдний гомдлыг хэрэгсэхгүй болгосон нь “Соёл вилнесс төв”-ийнхөн хүний эрх зөрчиж, эмзэг мэдээллийг нь цуглуулах хэсэгт буюу хувцас солих, ариун цэврийн өрөө гэх мэт хориглосон газарт хяналтын камер суурилуулсан гэж дүгнэснийх аж.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.