Шатахууны торх дэлбэрснээс үүдэн гагнуурчин амиа алджээ

Шатахууны торх дэлбэрснээс үүдэн гагнуурчин амиа алджээ

Сонгинохайрхан дүүргийн нутаг, хуучнаар 22-ын товчооны дэргэд үйл ажиллагаа явуулдаг бордооны үйлдвэрийн хажууд шатахууны торх (ёмкость) дэлбэрснээс хүний амь үрэгджээ.

Шатахуун тээвэрлэдэг “Shaanxi Shacman Х3000” загварын автоцистерний торх цоорсныг 46 настай иргэн О, өөр нэгэн хүний хамтаар гагнах үеэр эл осол болсон гэнэ. Дэлбэрэлтийн улмаас гагнуурчин эр нас барж, 35 настай О гэмтэж шархдан эрүүл мэндийн байгууллагад хүргүүлсэн байна.

Өдгөө ослын шалтгаан нөхцөлийг нарийвчлан тогтоохоор Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийнхэн үргэлжлүүлэн мөрдөн шалгаж буй аж.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.