Засгийн газрын хуралдаанаар стратегийн болон нийгмийн 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд өнөөдрийн хурлаар эдийн засаг, үйлдвэрлэл, нийгмийн хамгаалал болон бизнесийн орчны шинэчлэлтэй холбоотой 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна.
Хуралдаанаар “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл буюу Байдрагийн усан цахилгаан станцын төслийг хэлэлцэж буй. Мөн бизнес эрхлэх орчныг сайжруулах зорилготой Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон түүнтэй холбоотой бусад хуулийн төслүүдийг авч үзэн хэлэлцэж байна.
Түүнчлэн Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын үр өгөөжийг ард иргэдэд хүртээх эрх зүйн зохицуулалтын талаар хэлэлцэж байгаа юм. Мөн хөнгөн цагааны аж үйлдвэрийн парк, гангийн үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслүүдийг хэлэлцэж байгаа нь дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, аж үйлдвэрийн салбарын хөгжлийг дэмжихэд чиглэж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.