Цагдаагийн албан хаагчийг гурван удаа хутгалсан этгээдийг баривчилжээ
“Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт хяналт шалгалтаар ажиллаж байсан замын цагдаагийн алба хаагчийг албан үүрэг үүргээ гүйцэтгэх явцад нь хутгалсан” гэх мэдээлэл 2026 оны 05 дугаар сарын 16-ны өдөр бүртгэгджээ.
Шалгалтын ажиллагаагаар замын цагдаагийн алба хаагч Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хяналт шалгалтаар ажиллах явцдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэнийг саатуулан шалгах үед жолоочтой хамт зорчиж явсан 47 настай, эрэгтэй Ө нь алба хаагчийг хэл амаар доромжилж, шаардлагыг эсэргүүцжээ. Иргэн Ө гэртээ харихаар явсан ч хутга нуун буцаж ирж, алба хаагчийн биед халдаж, гурван удаа хутгалжээ. Ө нь хэргийн газраас зугтаасныг шуурхай эрэн сурвалжлан олж тогтоон, хойшлуулшгүйгээр баривчлах ажиллагааг явуулж байна. Одоогоор хохирогчийн биеийн байдал хүнд, эмнэлгийн байгууллагын тусламж авч, хагалгаанд оржээ. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.