ЦЕГ: С.Шаарийбуу гэх иргэнийг зодсон гэх мэдээлэл бүртгэгдээгүй
Цахим сүлжээнд талийгаач Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбууг үл таних этгээдүүд зодож, дээрэмдэхийг завдсан талаарх мэдээлэл өнөөдөр гарсан.
Тэгвэл уг асуудлыг цагдаагийн байгууллагаас тодруулахад "Цахим орчинд 2026 оны тавдугаар сарын 13-ны өдөр “Бузартай юмаа. Харь нутагт улс төрийн өндөр албан тушаалтны гарт амиа алдсан хайрт охин Ш.Алтантуяагийнхаа амийг нэхэж 20 жил цуцашгүй тэмцэж Монгол хүний амь насны үнэ цэнийг няцалгүй бас цуцашгүй хамгаалж ялсан гавьяат багш С.Шаарийбууг зуслангийн замд хүмүүс дээрэмдэж зодож бэртээж” гэж мэдээлэл нийтэлсэн. Цагдаагийн байгууллагад дээрх нэр бүхий иргэний биед халдаж зодсон, эд зүйлийг хүч хэрэглэн авсан гэх мэдээлэл бүртгэгдэж, шалгагдаагүй бөгөөд тухайн иргэнээс гэмт хэрэгт өртөж хохироогүй болно. Иймд олон нийтийн сүлжээнд худал мэдээлэл түгээхгүй байхыг зөвлөж байна" гэх тайлбарыг өгөв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.