Тоглоомон хутга тулгаж бага насны хүүхдийг дээрэмдсэн хэрэг гарчээ

Тоглоомон хутга тулгаж бага насны хүүхдийг дээрэмдсэн хэрэг гарчээ

Тоглоомон хутга тулгаж бага насны хүүхдийг дээрэмдсэн хэрэг гарчээ. Тодруулбал Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт энэ оны тавдугаар сарын 11-ний өдөр "манай хүүхдийг хоёр найзтайгаа явж байхад нь үл таних залуучууд дээрэмдсэн байна гэсэн дуудлага бүртгэгджээ. 

28-33 насны бүлэг этгээдүүд хүүхдүүдийг айлган сүрдүүлж хар өнгийн тоглоомон хутга тулгаж I Phone 11, I Phone X загварын гар утсыг дээрэмдэж зугтсаныг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж илрүүлжээ. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Иймд цагдаагийн байгууллагаас бага насны хүүхдээ оройн цагаар харгалзах хүнгүйгээр зорчуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.