А.Ганбаатар: Факторингийн хууль зээлийн хүү буурахад эерэг нөлөө үзүүлнэ
УИХ-ын гишүүн А.Ганбаатар Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулан холбогдох байгууллагуудаас санал авч УИХ-д өргөн барихаар ажиллаж байна.
Манай Улсын хувьд факторингийн үйлчилгээг шаардах эрхийг шилжүүлэх, худалдах гэрээний нэг төрөл хэмээн үзэж Иргэний хууль тогтоомжид анх тусгаж, улмаар 2002 онд батлагдсан Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд санхүүгийн үйлчилгээний нэг төрөл гэж үзсэн ч эрх зүйн зохицуулалт дутмаг байгаагийн улмаас энэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжих, зах зээлд үүргээ гүйцэтгэх боломж бүрдэхгүй байна!
Энэ хууль батлагдсанаар зээлийн үйлчилгээнээс бусад санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлснээр чөлөөт өрсөлдөөн нэмэгдэж, зээлийн хүү буурахад эерэг нөлөө үзүүлнэ.
Хуулийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлгийг 2026.10.16-ны өдөр факторингийн үйлчилгээ эрхлэгчид, банк, ББСБ болон аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллийг оролцуулан зохион байгуулж хэлэлцүүллээ.
УИХ-ын гишүүн А.Ганбаатар хэлэхдээ, “Санхүүгийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, бизнесийн санхүүжилтийн шинэ бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, зээлийн үйлчилгээнээс ялгаатай санхүүжилтийн суваг болон эрх зүйн орчныг бүрдүүлэх нь чухал байна. Ялангуяа зах зээлийн зарчимд нийцсэн, олон тулгуурт санхүүгийн тогтолцоог төлөвшүүлэн хөгжүүлэх, иргэн бүрт хүртээмжтэй хүргэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлж, өрсөлдөх чадварыг сайжруулах замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах нь өнөөгийн хөгжлийн чухал зорилт болж байна” гэв.
Факторинг нь хамгийн энгийн утгаараа шаардах эрхийг худалдах худалдан авах тухай санхүүгийн гэрээний нэг төрөл бөгөөд тусгайлсан санхүүгийн үйлчилгээний нэгэн хэлбэр хэмээн тодорхойлогддог.
Манай улсын хувьд факторингийн үйлчилгээг шаардах эрхийг шилжүүлэх, худалдах гэрээний нэг төрөл хэмээн үзэж Иргэний хууль тогтоомжид анх тусгаж, улмаар 2002 онд батлагдсан Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд санхүүгийн үйлчилгээний нэг төрөл гэж үзсэн ч эрх зүйн зохицуулалт дутмаг байгаагийн улмаас энэ төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ чөлөөтэй хөгжих, зах зээлд үүргээ гүйцэтгэх боломж бүрдэхгүй байна.
Монгол Улсад 172 хадгаламж зээлийн хоршоо байдгаас хамгийн том нь зургаан мянган гишүүнтэй. Үүний нийт хөрөнгийн 90 гаруй хувь нь 11 хүний нэр дээр байдаг.
Зээлийн жилийн хүү
| -Арилжааны банк- 16.6-17.2% |
| -Банк бус санхүүгийн байгууллага- 42-50% |
| -Хадгаламж, зээлийн хоршоо- 25-27% |
| -Цахим аппликэйнш- 36-96% |
Дэлхийн факторингийн зах зээл 3.6 их наяд ам.доллараар хэмжигдэж байгаа өнөө цаг үед европын зах зээл 60-65 хувь, Азийн зах зээл 25-30 хувь, Хойд Америкийн зах зээл 5-7 хувь, Ойрхи дорнодын орнууд 3-5 орчим хувийг тус тус эзэлж байна.
Факторингийн хууль батлагдсанаар зээлийн үйлчилгээнээс бусад санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлснээр чөлөөт өрсөлдөөн нэмэгдэж, зээлийн хүү буурахад эерэг нөлөө үзүүлнэ. Тодруулбал:
| -санхүүгийн үйлчилгээгээр дамжуулан жижиг дунд үйлдвэр эрхлэлтийг дэмжих; |
| -санхүүгийн мөнгөн урсгал, эрсдэл даах чадварыг сайжруулах; |
| -төрөөс олгох тусгай зөвшөөрлийн тоог бууруулах; |
| -олон тулгуурт санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг дэмжих боломж бүрдэнэ. |
Дэлхийн факторингийн зах зээл 3.6 их наяд ам.доллараар хэмжигдэж байгаа өнөө цаг үед Европын зах зээл 60-65 хувь, Азийн зах зээл 25-30 хувь, Хойд Америкийн зах зээл 5-7 хувь, Ойрхи дорнодын орнууд 3-5 хувь
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.