Засгийн газар хоорондын хэлэлцээр болон протоколыг соёрхон батлах тухай хуулийг төслийг өргөн мэдүүлэв

Засгийн газар хоорондын хэлэлцээр болон протоколыг соёрхон батлах тухай хуулийг төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.15/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн хэлэлцээрт өөрчлөлт оруулах тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

64ba8f2d21804305bf112ec2f44be3cf?d=0Энэхүү хэлэлцээр нь Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой, тасралтгүй байдлыг хангах тухай асуудал гэдгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням тодотгоод өмнө нь агаарын хөлгийн түлшний талаарх хэлэлцээрийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлж байх үед  зургаан асуудлаар сайжруулах чиглэл өгсөн талаар дурдав.  Өнгөрсөн хугацаанд ОХУ-ын талтай 7-8 удаа уулзалт, ярилцлага, хэлэлцээр хийсний үр дүнд бүх асуудлыг Монголын талын томьёоллоор шийдвэрлэхээр болсон гэдгийг онцолж байлаа.

e72a81f8adb14056947ae1f0af25307f?d=0

Энэ хүрээнд Улаанбаатар хотод 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гарын үсэг зурсан “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т өөрчлөлт оруулах тухай протоколд гарын үсэг зурах эрхийг Ерөнхий сайдын 2026 оны  81 дүгээр захирамжаар олгосны дагуу ОХУ-ын Москва хотод 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв нар газрын үсэг зурж баталгаажуулсан гэдгийг салбарын сайд хэлэв.

0ce99c17d32c4c7a9e47a1a2e8500e16?d=0

Тэрбээр Улсын Их Хурлын Эдийн засгийн, Төсвийн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаануудаар "Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр" болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төслийг хэлэлцүүлж, зөвшилцөхийг дэмжсэн тул хэлэлцээр эцэслэгдсэн. Иймд Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу энэхүү олон улсын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлж байна гэлээ.

3e592f384cd74d719d9218c9f1f1e1fb?d=0

Төсөл батлагдсанаар Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын хамтын ажиллагаа газрын тосны хангамжийн салбарт өргөжиж, улмаар агаарын хөлгийн түлшний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын шатахуун хангамжийг тасралтгүй нийлүүлэх, агаарын тээврийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжид олон улсын стандартын шаардлагад нийцсэн шатахууныг тогтвортой, хямд үнээр нийлүүлэх боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.