Ахлах ангийн дөрвөн эмэгтэй сурагч жолоо барьж осолдсоноор нэг нь нас баржээ

Ахлах ангийн дөрвөн эмэгтэй сурагч жолоо барьж осолдсоноор нэг нь нас баржээ

"Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутагт автомашин онхолдож, хүн нас барсан" гэх дуудлага мэдээлэл тавдугаар сарын 11-ний өдрийн 19.00 цагийн орчимд тус аймгийн цагдаагийн газарт бүртгэгджээ.

Мэдээллийн дагуу хэргийг шалгахад зам тээврийн ослын улмаас 17 настай, эмэгтэй А нас барж, 18 настай эмэгтэй Ж, Г, 19 настай эмэгтэй К нар гэмтэл авч, эмнэлгийн хяналтад эмчлүүлж байна. Тухайн иргэд нь аймгийн ЕБС-ийн 12 дугаар ангид суралцдаг байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.