Д.Амарбаясгалан: Хуулийн байгууллага гэм буруутай бол гэм буруутай, гэм буруугүй бол цагаатгах ёстой

Д.Амарбаясгалан: Хуулийн байгууллага гэм буруутай бол гэм буруутай, гэм буруугүй бол цагаатгах ёстой

УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан өнөөдөр УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяад холбогдох хэрэг болон өөрт нь тулгаж буй хэргүүдийн талаар байр сууриа илэрхийллээ. 

Хууль, хяналтын байгууллага улс төрийн нөлөөнд оролгүйгээр, хуулийн дагуу шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байгааг тэмдэглэлээ. 

УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан:  

-УИХ-ын хуралдааныг даргалсныхаа төлөө "Төрийн эрхийг хууль бусаар авсан" гэж яллагдсан тохиолдол дэлхийн түүхэнд байхгүй. 
Монгол Улсад ийм зүйл бий болох гээд явж байгаа. Хууль хяналтын байгууллага олон талын тайлбарыг сонсож, эцсийн шийдээ гаргах болов уу гэсэн хүлээлт байна.

УИХ-ын шийдвэр гэдэг хувь гишүүний шийдвэр биш.

Х.Булгантуяа өнөөдөр төрийн эрхийг хууль бусаар авсан гэх юм бол өнөөдөр ажлаа хийж байна уу, төрийн эрхийг булааж авах ямар тамга тэмдэг байна вэ гэдгийг өөрсдөөсөө асуух ёстой. УИХ-ыг удирдан явуулах дэгийг сахиулах ажлаа хийсэн л хүн. Зарим ахмад хуульчид өөрөөр тайлбарлаж, улс төрийн өнцөг гаргах гэж оролдсон тал байгаа.

Гэлээ гэхдээ тагнуул, прокурор, шүүхийн байгууллага хуулийн дагуу шийдэх байх гэж найдаж байгаа.

Ер нь бол, ҮХЦ дээр гарсан шийдвэр, Х.Булгантуяа гишүүн хоёрын асуудал бол тусдаа.

ҮХЦ бол Үндсэн хуулийг зөрчсөн тухай асуудал дээр дүгнэлт гаргадаг. Харин ҮХЦ дээр “Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн” гэх дүгнэлт гараад, эрүүгийн ял сонсох гэж байгаа юм бол, өмнө нь “Үндсэн хууль зөрчсөн” гэх дүгнэлт гаргуулсан албан тушаалтан болгон эрүүгийн ял сонсох болно биз дээ?!

-Таныг намын гишүүнчлэлээ чөлөөлөх тухай яриа гарсан байсан? 

-МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос нэг удаа дуудаж уулзсан.

Надаас өргөдлөө өгөх хүсэлт тавьсан. Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, МАН-ын хуулиар хэн нэгэн хүн гэм буруутай гэдэг нь шүүхийн шийдвэрээр эцэслэн тогтоогдоогүй бол гэм буруутай хэмээн үзэх боломжгүй гэдгийг та бүхэн санах ёстой. Шүүхээр гэм буруу нь тогтоогдоогүй байхадНүүрсний хулгайчгэж цоллож буйг намаас өлгөж авч байгаа нь улс төрийн намын тухай хуулийг зөрчиж буй үйлдэл. 

Хуулийн байгууллагын зарим зүйлтэй би санал нийлэхгүй гэдгээ илэрхийлсэн.

Ер нь хуулийн байгууллага гэм буруутай бол гэм буруутай, гэм буруугүй бол цагаатгах ёстой. Би хууль хяналтын байгууллагын ажилд хүндэтгэлтэй хандаж байгаа учраас хэвлэлд ямар нэг байдлаар өөрийгөө өмөөрсөн зүйл яриагүй байгаа гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.